Израйлийн Иерусалим хотод шашны хатуу дэглэмтэй еврейчүүд хэдэн мянгаараа жагсав. Тэд Засгийн газраас еврей үндэстний залуусыг цэрэгт элсүүлэхээр төлөвлөж байгааг ийнхүү эсэргүүцжээ. Цугларсан олон төмөр зам, хурдны зам болон бусад сүлжээг хаасан байна. Гэхдээ ямар ч үг хэлэлгүйгээр шашны судраа уншсан гэнэ. Тус улсын удирдагчид 2017 оноос эхлэн еврей үндэстний 5200 иргэнийг цэрэгт элсүүлэхээр яригдаж байгаа бөгөөд ирэх долдугаар сард парламентад хэлэлцэхээр болсон байна. Израйлийн хуулиар 18 нас хүрсэн бол цэргийн алба хаах ёстой бол шашны үзэлтнүүд үүнийг бурханд тэрсэлсэн явдал гэж үздэг. Гэвч улсын батлан хамгаалах салбарт шашин шүтлэг харгалзахгүйгээр бүгд хүчин зүтгэх ёстой гэж олон нийт эсэргүүцдэг учраас эрх баригчид дээрх шийдвэрийг гаргажээ.






Сэтгэгдэл (1)