Хятадын баруун өмнөд хэсэгт орших Куньмин хотын галт тэрэгний буудалд хутга барьсан бүлэг этгээдүүд жирийн иргэд рүү дайрсаны улмаас 29 хүн амиа алдаж, 130 хүн шархадсан билээ. Уг халдлагыг нийт найман хүн үйлдсэн болохыг тогтоож, хэрэгтнүүдийг баривчилжээ. Тэдний зургаа нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй хүн байсан ажээ. Гэмт этгээдүүдийн дөрвийг нь цагдаа нар хэрэг болсон газар буудаж, амийг нь хороосон байна. Хятадын эрх баригчид Шинжиан мужийн Уйгур үндэстнүүд дээрх аймшигт халдлагыг үйлдсэн гэж олон нийтэд мэдээлсэн. Тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Мин Жианжу террорист халдлага үйлдэгчдийг хатуу шийтгэнэ гэж мэдэгджээ.





