Эверестийн оргилд авирагч уулчид болон туслах ажилтан бүр оргилоос буух замдаа 8 кг хог хаягдал цуглуулж авчрах ёстой гэдэг журмыг Непалийн Засгийн газраас гаргажээ. Энэхүү шинэ журам уулчид олноор цуглардаг үе буюу ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжих юм. Дэлхийн хамгийн өндөр ууланд авирагчдын тоо нэмэгдэхийн хэрээр хог хаягдал олширч байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна. Непалийн Засгийн газар шинэ журам хэрэгжүүлсэнээр 8 кг хог хаягдал тутамд 4000 доллар хэмнэнэ гэсэн үг юм. Үүнээс өмнө 2010 онд уулчид сайн дураараа хог түүж байсан ажээ.




Сэтгэгдэл (1)