
Дэлхийн томоохон 131 хотоос хамгийн өртөг өндөртэй нь Сингапур гэж эдийн засгийн судалгааны байгууллага онцолжээ. Сингапурын автомашин, тээврийн хэрэгслийн үнэ хамгийн өндөр гэнэ. Мөн хувцас худалдан авахад хамгийн үнэтэй газарт тооцогддог. Судлаачид өмнө нь Японы Токиог өртөг өндөртэй гэж тооцож байсан хэдий ч Сингапур 2014 онд үнэ ханшийн өсөлтөөрөө хол давжээ. Хамгийн зардал ихтэй хотуудын удаах байранд Парис, Осло, Сидней, Токио хотууд багтсан байна. Харин хямд үнэтэй ажилчид их байдаг Энэтхэгийн Мумбай, Дели хотуудад сүүлийн жилүүдэд бараа, бүтээгдэхүүний зардал багасах болжээ. Мөн Сирийн Дамаск хот дэлхийн хамгийн зардал багатай хотуудын тоонд орсон байна.