
Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай “The Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа 12 жил үргэлжилсэн иргэний дайнд Америкчуудыг буруутгадаг тухайгаа ярьжээ. Тэрээр “Америкчууд миний уурыг дээд цэгт хүргэсэн” гэж хэлсэн байна. Америкчуудын тавьсан агаарын бөмбөгөнд өртөж шархадсан дөрвөн настай хүүхдийг эмнэлэгт эргэж очсоноос хойш Карзай дайныг үзэн ядах болжээ. Хамид Карзай Америкчуудын халдлагын улмаас Афган иргэд амь насаа алдсан гэж үздэг. Тиймээс Америкийн цэргүүдийг Афганистанд үлдээх гэрээнд гарын үсгээ зурахаа хойшлуулсан юм. Үүний хариуд ерөнхийлөгч Барак Обама гарын үсгээ зурахгүй бол энэ оны сүүл гэхэд бүх цэргээ татна гэж мэдэгдсэн билээ. Харин Карзай Америкчууд Афганистаны дараагийн ерөнхийлөгчийг хүлээх хэрэгтэй гэж хэлсэн байна. Афганд ирэх дөвөвдүгээр сард ерөнхийлөгчийн сонгууль болох юм.
Сэтгэгдэл (2)