
Дэлхийн газрын тосны томоохон үйлдвэрлэгчдийн нэг Орос улс Украинд цэрэг оруулсан нь эдийн засгийн салбарт нөлөөлж эхэлж байна. Түүхий нефтийн үнэ олон улсын зах зээл дээр баррель тутамдаа 1,80 доллараар өсчээ. 2012 онд Оросууд дэлхийн нийт газрын тосны 12,6 хувийг ханган нийлүүлж, хоёр дахь том үйлдвэрлэгч улс болсон юм. Гэвч Украины хямралтай холбоотойгоор барууны орнууд Оросуудыг буруутгаж байгаагаас үүдээд дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн экспортоо багасгасан нь үнэ өсөхөд нөлөөлсөн хэмээн шинжээчид тайлбарлаж байна. Орос улс Европын зах зээлд гэхэд өдөрт 5 сая баррель нефть экспортолдог ажээ.