
Сан Диего хотын иргэн 40 настай Грегори Швартц барби шиг хувцаслан, эмэгтэйчүүдийн бие засах газарт орж хүчин үйлдэхээр завсан хэргээр баривчлагджээ. Тэрээр их дэлгүүрийн бие засах газар руу алхаж явсан нэгэн эмэгтэйг тэвэрч аван хүчиндэх гэж оролдсон гэнэ. Хохирогч эмэгтэй гэмт этгээдтэй зодолдож байх зуур хамгаалалтын ажилтнууд ирсэн байна. Цагдаа нарын хэлж буйгаар сэжигтэн гартаа халив барьж хамгаалалтын ажилтныг сүрдүүлээд зугтжээ.