
Пап лам Францис Ватикан хотод олон нийтэд номлол айлдаж байх үедээ санамсаргүй хараалын үг хэрэглэжээ. Гэхдээ тэрээр алдаагаа хурдан хугацаанд залруулсан учраас зарим хүн хэлсэн үгийг нь анзааралгүй орхисон байна. Аргентин гаралтай пап лам Итали хэлээр номлол айлдаж байсан гэнэ. Итали хэлний "cazzo" гэж санамсаргүй хэлсэн үгээ "caso" болгон залруулжээ. Энэ үг нь англи хэлний “Fuck” гэсэн үгтэй утга нэг юм. Гэвч интернэтэд сэтгэгдэл бичигч зарим хүн Итали, Испани хэлэнд андуурч дуудагдмаар олон үг байдаг гэж зөвтгөжээ.
Сэтгэгдэл (2)