
Гаалийн хяналтгүй, татвараас зайлхийсэн, үгсэн хуйвалдсан хэлбэрээр гар утас, "I pad"-ыг улсын хилээр нэвтрүүлэх тохиолдол гарч байгааг ГЕГ-аас онцолж байна. Тухайлбал, Улс хоорондын шуудан
илгээмжийн гаалийн газрын "DHL" дэх салбарт 1400 гаруй гар утсыг
илрүүлсэн байна. Сонирхолтой нь тухайн хэрэгт "DHL"-ийн салбарын ажилчид мөн олон улсын зуучлал хариуцсан байгууллагуудын оролцоотойгоор хууль бусаар нэвтрүүлэх гэсэн оролдлогууд гарсаныг илрүүлсэн. Түүнчлэн энэ сарын 1-нд Буянт-Ухаагаар 6.2 кг мөнгөн эдлэл нэвтрүүлэхийг оролдсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)