Найз залуудаа 48 цагийн турш зодуулж амиа алдсан гэх талийгаач Цэдэн-Ишийг шинжилгээний хариуг янз бүрээр л ярьж байна. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболдоос тодруулахад “Г.Алтанхүү түүний үхэлд нөлөөтэй эсэхийг шалгаж байна. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүү талийгаачийг хоёр удаа зодож биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон. Тиймээс Г.Алтанхүү нь түүний үхэлд нөлөөгүй байлаа ч зодож гэмтэл учруулсан хэргээр хэрэг үүсгэх байх. Юутай ч мөрдөн байцаалтын ажиллагаа дуусахаар шийдэгдэнэ” гэсэн юм.Харин Д.Дорлигжав прокуророос энэ талаар тодруулахад "Талийгаач эмэгтэй Г.Алтанхүү нар хамтран амьдарч байсан нь үнэн. Энэ үедээ хамтарч ууж идэж, наргиж явдаг байсан нь ч тогтоогдсон. Харин архи уусан үедээ эрэгтэй нь эмэгтэйдээ гар хүрсэн тохиолдлууд байгаа. Харин талийгаачийн нас барсан шалтгаан нь цусны сувгийн гэмтлийн улмаас шингэн бодис шүүрч, хэвлийд их хэмжээний шингэн хуримтлагдах замаар хэвлий, дотор эрхтэнүүдэд нөлөөлснөөс болсон гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр хэдэн өдрөөр зодуулаад амиа алдсан зүйл байхгүй. Бие нь угаасаа тааруу байсан учир Г.Алтанхүүг бүсгүйг 2-3 эмнэлгээр авч явсан байгаа юм. Гэхдээ талийгаач цөсний сувгийн гэмтэлтэй буюу гадны нөлөөтэй нас барсан нь үнэн учир хэргийг шалгана. Г.Алтанхүү түүний үхэлд үнэхээр холбоотой юу гэдгийг ч шалгаж байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (6)