
Палестины хөдөлгөөн нэрээр Газын зурваст террорист үйл ажиллагаа явуулж буй Хамас бүлэглэлийн Египет дэхь үйл ажиллагааг Каир хотын шүүхээс хоригложээ. Хамас бүлэглэлийн гишүүн Иззат Рашип дээрх шийдвэр нь Палестины иргэдийг доогуур үнэлэж, тэмцэх эрхэд нь саад хийх гэсэн улс төрийн зорилготой алхам гэж үзсэн байна. Өнгөрсөн оны долдугаар сард ерөнхийлөгч Мохаммед Мурсийг засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш Египетийн эрх баригчид цэргийн бүлэглэлтэй харилцаа муутай байх болсон юм. Тус улсын Засгийн газар Лалын ахан дүүс зэрэг исламист бүлэглэлүүдийн эсрэг арга хэмжээ авч эхэлсэн байна. Мурсийг цэргийн бүлэглэлүүдтэй хамтарч энгийн иргэдийн амь насыг хохироосон хэмээн буруутгаж байгаа билээ.