
“Ройтерс” агентлаг Америкийн кино академийн дээд шагнал гардуулах 86 дахь Оскарын талаар нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Уг судалгаанд нийт 1433 хүн оролцсоноос 67 хувь нь Оскарт нэр дэвшүүлсэн бүтээлүүдийг огт үзэж байгаагүй гэж хариулсан байна. Судалгаанд оролцогчдын хамгийн их үзсэн кино нь “Ахмад Филлипс”, “Татах хүч”, “Уолл Стритийн чоно” зэрэг кино байсан ажээ. Учир нь эдгээр кинонд Том Хэнкс, Жорж Клуни, Санда Буллок, Леонардо ди Капрео зэрэг алдартнууд тоглосон байна. Харин “American Hustle”, “Dallas Buyers Club”, “12 жилийн боол” кинонуудыг хамгийн бага үзжээ. Эдгээр бүтээлүүдээс 703 сая ам.долларын ашиг орлогоороо “Татах хүч” кино тэргүүлж байна.
Сэтгэгдэл (1)