
Их Британийн ерөнхий сайд Дэвид Камероны зөвлөх Патрик Рокын насанд хүрээгүй хүүхдийг уруу татсаныг гэрчлэх зургийг мөрдөгчид илрүүлжээ. Өдгөө 26 настай Патрик интернэт дэхь порно сайтуудаар дамжуулан хүмүүст санал илгээж байсныг Даунин Стрийт дэхь ерөнхий сайдын өргөөний компьютерүүдийг шалгаж мэдсэн байна. 1990-ээд оноос эхлэн Дэвид Камеронтой хамтарч ажиллах болсон тэрээр 30 гаруй жил Консерватив намын зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ. Дээрх хэрэг ил болсоны дараа Патрикийг гэрээс нь баривчилж, албан тушаалаас нь огцруулжээ. Харин ерөнхий сайд хуулийн дагуу арга хэмжээ авна гэж амласан байна.