
ОХУ-ын эрчим хүчний хамгийн том компани болох “Газпром” Украинд үзүүлдэг байгалийн хийн хөнгөлөлтөө цуцалж байгаагаа мэдээлжээ. Украинд нийлүүлэх байгалийн хийн үнийн хөнгөлөлтийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн цуцалж буй талаар тус компанийн удирдлагууд мэдэгдсэн байна. Ингэснээр Украины байгалийн хийн нөөц тасалдаж, эдийн засагт нь сөрөг нөлөө үзүүлэх аюултай юм. Дэлхийн нийт газрын тосны 12,6 хувийг ханган нийлүүлдэг, хоёр дахь том үйлдвэрлэгч улс болох Орос нь Европын зах зээлд гэхэд өдөрт 5 сая баррель нефть экспортолдог ажээ. Украины хямралтай холбоотойгоор байгалийн хийн экспортоо хумиж байгаа нь цаашлаад Европт нөлөөлж болзошгүй байна.