
Налайх дүүргийн 6 дугаар хороо, Өгөөмөрийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад 10х12 метрийн хэмжээтэй мансардтай байшин, агуулах шатаж байсныг унтраасан байна. Мөн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Теди төвийн зүүн талд Ньюком проперти ХХК-ний гадаа хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраажээ. Түүнчлэн, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 57 дугаар байрны айлын тагтан дээр гал гараад байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад тагтан дээр хог шатсныг аюулгүй болгожээ.
Д.Ундрах /24tsag.mn/