
ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин хэвлэлийн бага хурал зарлаж, Украины асуудлаарх байр сууриа илэрхийлжээ. Тэрээр Крымд цэрэг оруулсан нь Орос иргэдээ хамгаалах гэсэн арга гэж дахин тайлбарласан байна. Мөн Виктор Януковичийг Москвад орогнуулсан нь хүний эрхийг дээдэлсэн алхам гэж үзэж буйгаа мэдэгджээ. “Януковичийг Украинчууд хөнөөхөд бэлэн байсан учраас бид ийм шийдвэр гаргасан” гэж хэлсэн байна. Мөн тэрээр Украинтай дайсагналцсан зүйл байхгүй, ах дүү үндэстнүүд учраас гадныхны нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. В.Путин Украины асуудалд барууны зааварлагчид хэрэггүй гэдгийг онцолжээ.
Сэтгэгдэл (5)