
Хятадын Такламакан цөлөөс олдсон 3800 жилийн өмнөх оршуулга дотор бяслаг байжээ. Эртний хүмүүс нас барагсдаа нөгөө ертөнцөд очсон ч гэсэн амттанаар хооллодог гэж итгэдэг учраас ийм оршуулгын ёслол үйлддэг байжээ. Мөн хүзүүг нь гоёдог заншилтай байсан гэнэ. Эртний хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ байсан бяслаг он удаан жил сайн хадгалагдаж ирсэн нь гайхалтай. 1934 онд мөн Хятадаас модон хайрцганд маш сайн хадгалсан оршуулга олсон түүхтэй юм.