
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Украины хямралыг шийдвэрлэх зорилгоор хэлэлцээр хийх гэж байна. Тэд удахгүй Парист уулзаж зөрчлийг шийдвэрлэх гарц хайх юм. Украины Крымд Оросууд цэргээ байрлуулж, хүч хэрэглэж байгаа хэмээн Америкчууд шүүмжилсэн бол Оросууд энэ мэдэгдлийг үгүйсгэсэн. Крым дэхь зөрчил үргэлжилсэн хэвээр байгаа ч хүчирхийлэл болж, хүний амь нас үрэгдээгүй ажээ. Хэрэв нөхцөл байдал хурцадвал Крымд амьдарч байгаа Орос иргэдээ хамгаална гэж Путин мэдэгдсэн юм. Оросын эрх баригчид Виктор Януковичийг түлхэн унагахын төлөөх тэмцлийн уршгаар 90 гаруй хүн амиа алдсаныг буруутгаж байгаа ажээ.