Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийг ирэх дөрөвдүгээр сарын 7-ноос тавдугаар сарын 12-ныг дуустал хоёр үе шаттай зохион явуулахаар болсоныг сонгуулийн хорооноос зарлалаа. Саналыг тавдугаар сарын 16-нд тоолж, дүнг албан ёсоор зарлах юм. Энэ удаагийн парламентын сонгуульд 814 сая сонгогч оролцож, 930 мянган санал хураах байр ажиллахаар болжээ. Энэ нь 2009 оны сонгуулиас хойш сонгогчдын тоо 100 саяар өссөн үзүүлэлт гэнэ. 2009 оны сонгуульд нийт сонгогчдын 60 хувь нь саналаа өгсөн баримт бий. 88 нэр дэвшигчээс зөвхөн нэг нь сонгогдох бөгөөд 830 мянган хүний дунд нэг санал авах байр үйлчилдэг. Эрх баригч Конгресс нам, сөрөг хүчин Бхаратия Жаната намын хооронд гол өрсөлдөөн явагдана гэж шинжээчид үзэж байна. Энэтхэгийн парламентын доод танхим 543 суудалтай бөгөөд үүний 272-оос дээш суудлыг нь авч байж шинэ ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх журамтай.







