
Нью-Йорк хотод арьсны ховор төрлийн халдварт өвчин тархаж эхэлжээ. Тус хотын эрүүл мэндийн төвөөс Хятад хорооллын түүхий загаснаас бактери дамжиж, 30 гаруй хүнийг халдварлуулаад байгааг анхаарууллаа. Гар, хөлийн арьсанд цэврүү, толбо үүсгэх энэхүү халдвар амь насанд аюултайг батлаагүй ч хэдэн сарын турш эмчилгээ авахгүй байх тохиолдол гардаг тул хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болдог гэнэ. Одоо халдварласан хүмүүсийг Хятадын уламжлалт аргаар эмчилж байгаа ч үр дүн муутай байгаа юм. Хятад хорооллын загасны худалдаачид ус нэвтэрдэггүй бээлий өмсөж байхгүй бол халдвар авах эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.
Сэтгэгдэл (1)