
В.Путины цэргүүд Орос, Крымийн хилийг тусгаарладаг Керчийн хоолойг бүсэлсэн талаар Украины хил хамгаалах ажилтнууд мэдэгдлээ. Тэр дундаа Крымийн хяналтанд байдаг нарийхан сувгийг Оросын зэвсэгт хэрэгслүүдээр хамгаалж байгаа тухай Хятадын Синьхуа агентлаг онцолж байна. Керчийн хоолой нь Хар болон Азовын тэнгисийг холбож, Крымийн зүүн хэсгийг Оросын газар нутгаас тусгаарладаг юм. Бүслэх ажиллагаа явагдаж буй энэ газар Оросын цэргүүд агаарт буун дуу гаргаж сануулга өгсөн талаарх мэдээлэл өмнө нь цацагдсан билээ. Мөн Оросууд Крым дэхь цэргийн баазтайгаа нэгтгэх зорилгоор Туркийн Босфорын хоолойд хоёр хөлөг онгоцоо байрлуулсан талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Сэтгэгдэл (1)