
АНУ-ын Нью Жерси мужийн 18 настай охин эцэг, эх нь коллежийн сургалтын төлбөрийг нь төлөөгүй учир шүүхэд ханджээ. Рашел Кеннин насанд хүрсэн учраас эцэг, эхийнхээ дүрмээр амьдрахаас залхсандаа тусдаа амьдрахаар шийдсэн байна. Гэвч сургалтын төлбөр болоод байр, амьжиргааны зардлыг нь төлөөгүй учир ийнхүү шүүхэд зарга мэдүүлжээ. Харин Нью-Жерсийн мужийн дээд шүүхээс Рашел одоогоор найзтайгаа хамт амьдарч байгаа учраас мөнгийг яаралтай олгох шаардлага байхгүй гэж шийдвэрлэсэн байна. Рашелын аав охиноо гэр бүлийнхнээсээ харилцаагаа тасалж, бусдад муу үлгэр дууриал үзүүлсэн тул дүү нараасаа зээлсэн мөнгөө эргүүлж өгөхийг шаарджээ. Насанд хүрч бие даан амьдрахыг хүлээн зөвшөөрсөн ч эцэг эх нь бүх зардлыг даана гэсэн хууль байхгүй гэж шүүгч тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, эцэг эх бүх хариуцлагыг хүлээх шаардлагагүй болсон учраас Рашелийн хувьд гэр бүлийнхэнтэйгээ зөвшилцөхөөс өөр аргагүй юм.