Стив Фугета 14 жилийн өмнө хүүгээ алдсаныхаа дараа сэтгэл санаагаа засахын тулд Америкийг тойрон аялахаар шийдсэн байна. Хүүгээ алдаад зогсохгүй бизнес нь бүтэлгүйтэж, гэр бүлээсээ салсан гэдэг. Стив одоо амьдралдаа туйлын сэтгэл хангалуун байна. Өдгөө 67 настай Стив 27 мужаар явган аялж, 34 мянган километр замыг туулжээ. Орон гэргүй ганцаараа амьдардаг тэрээр бусад хүмүүсийн бэлэглэсэн мөнгөөр амь зууж, аяллаа цааш үргэлжлүүлсээр байна. Олон нийтийн сайтад маш олон дэмжигчтэй Стив “Сүүлийн 14 жилд би өөрийгөө нээж олсон” гэж ярих дуртай.





