23 настай Энэтхэгийн иргэн Мохаммед Куршид Хуссайн нэгэн гайхамшигтай амжилтаар Геннисийн эзэн болжээ. Тэрээр 3,43 секундын дотор компьютерийн гар ашиглан англи цагаан толгойгоор бүтэн өгүүлбэр бичсэн байна. Ингэхдээ урьдчилан бэлтгэсэн бус Геннисийн хорооноос өгөгдсөн өгүүлбэрийг хамраараа шивсэн ажээ. Өмнө нь 2008 онд Энэтхэгийн иргэн энэ даалгаврыг 1 минут 33 секундын дотор биелүүлж байв.

