
Кени улсын Найроби хотын нэгэн сүмийн номлогч Реверенд Рожи мөргөлч эмэгтэйчүүд дотоор хувцасгүй явбал бурхантай ойр байх болно гэж сургажээ. Энэ номлогчийн сургаалыг сонсох гэсэн эмэгтэйчүүд дотоож, хөхний даруулгыг нууцаар зүүдэг байна. Хэрэв уг шинэ дүрмийг дагаж мөрдөхгүй бол аюултай үр дагавартай гэж хэлсэн учраас дараагийн номлолыг сонсохдоо эмэгтэйчүүд дотуур хувцасгүй очих болох нь ээ. Сүмд бие, сэтгэлээрээ нээлттэй байх хэрэгтэй гэж сургадаг ч эрэгтэйчүүд дотуур хувцастай байхыг зөвшөөрдөг нь хачирхалтай.