Крым дэхь Орос, Украин иргэдийн хооронд дайн үүсэх гэж байна гэж хэвлэлүүд мэдээлж байгаа ч азаар ийм зүйл болоогүй байна. Гэтэл Украины зүүн хэсэгт орших хамгийн том хот болох Харьковт нөхцөл байдал хурцдаж эхэлжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин Украин дахь Орос иргэдээ хамгаална гэж хэлсэн юм. Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн Харьков хотын төр захиргааны байрыг эзлэж, Лениний хөшөөг эвдэлж сүйтгэхийг завджээ. Оросын талыг дэмжигчид ингэж тэмцэж байхад нөгөө хэсэгт нь цөөн хүн Лениний хөшөөг хамгаалж байгаа ажээ. Дэлхийн хамгийн том Лениний хөшөө нь ОХУ, Украины түүхэн харилцааны бэлгэдэл, соёлын чухал өв болон хадгалагдаж үлдсэн юм. Крымд болж байгаа тэмцлээс Украины зүүн мужууд дахь бослого хурцдаж эхэлсэнийг хэвлэлүүд онцолж байна.






Сэтгэгдэл (3)