Украины Засгийн газар Крымийн автономит мужийг ОХУ-д нэгтгэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар болсон нв хууль бус алхам гэж Европын холбоо, АНУ буруушааж байна. Бюрселль хотноо болсон Европын холбооны хуралдаан дээр Орос улс энэ хямралыг улам даамжруулвал ноцтой үр дагавар авчирна гэж мэдэгджээ. Харин Крымийн ерөнхий сайд энэ сарын 16-нд олон нийтийн дунд санал хураалт явуулах товыг зарлаад байгаа юм. Крымийн хүн амын дийлэнх хувийг Орос иргэд эзэлдэг тул Украины ерөнхийлөгч Виктор Януковичийг огцорсоны дараа тэмцэл өрнүүлсэн билээ. Тиймээс ч санал хураалтын дүн Оросын талд гарах найдвар их байгаа гэж барууны эрх баригчид эмээж байна. Крымийн парламент ОХУ-ын бүрэлдэхүүнд орох асуудлаар хэлэлцэж байх хооронд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин нар дөрвөн цаг утсаар ярилцсан байна. Энэ үеэр Обама Путинаас хямралыг энхийн аргаар шийдвэрлэхийг шаарджээ.





