
Афганистаны зүүн мужид Натогийн агаарын довтолгоонд өртсөн таван цэрэг амиа алдаж, армийн алба хаагчид шархаджээ. Натогоос энэхүү халдлагыг золгүй явдал хэмээн тайлбарлаж байна. Харин Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай санамсаргүй халдлага гэж үзэхгүй байгаа тул шалтгааныг нь тодруулж, мөрдөн байцаахыг даалгажээ. Тэрээр Талибаны дайчидтай мөргөлдөж буй олон улсын байгууллагын цэргүүдийг Афганистан иргэдийн амь насыг хохироосон хэмээн буруутгаж байгаа юм.
Сэтгэгдэл (2)