
Ливийн удирдагч агсан М.Каддафийн хүү Саади 2011 оноос хойш Нигерт нуугдаж байсан билээ. Нигерийн удирдагчид түүнийг Ливийн талд хүлээлгэн өгсөн байна. 2011 онд Каддафийг хороосны дараа Саади зугтаж Нигерт очсон байна. Ливийн дарангуйлагч Каддафи агсаны гурав дахь хүү Саадиг дайны үеэр жагсагчдын амь насыг хороож, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж 2012 онд интерполоор эрэн сурвалжилж байжээ. Каддафигийн үр хүүхдийг хороосон Ливийн удирдагчид Саадиг хэрхэн шийтгэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (1)