
Европын Комиссын тэргүүн Жозе Манул Баррозу Украинд 11 тэрбум еврогийн зээл олгохоор болсон тухай албан ёсоор мэдэгджээ. Энэ зээлийг ойрын хоёр жилийн дотор олгох юм байна. Ингэхдээ Украин Олон улсын валютын сантай шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж, хоёр талын төлөөллийг оролцуулсан Засгийн газрыг бүрдүүлнэ гэсэн гэрээ байгуулах ёстой. Түүнээс гадна Украин, ОХУ-тай хэлэлцээр хийж улс төрийн хямралаа шийдвэрлэх ёстой ажээ. Европын холбооны эдийн засаг сайнгүй байгаа энэ үед Украинд зээл олгохоор болсон нь чухал алхам юм. Украин улс 2015 он гэхэд 35 тэрбум долларын хөрөнгийн эх үүсвэртэй байхгүй бол санхүүгийн хямралд орох эрсдэлтэй байгаа билээ. Европын холбооноос гадна Обамагийн засаг захиргаа 1 тэрбум долларын санхүүгийн тусламж олгоно гэдгээ амласан юм.
Сэтгэгдэл (1)