
Эстони улсын гадаад хэргийн сайд Уомас Паэт болон Европын холбооны дипломат албаны тэргүүн Кэтрин Эштон нар Украины асуудлаар нухацтай ярилцахдаа дэлхий даяар шуугих ноцтой мэдээлэл дурджээ. Тэдний яриа “Youtube” сайтад нийтлэгдсэн байна. Украинд өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд болсон мөргөлдөөний улмаас 80 гаруй хүн амиа алдаж, 690 хүн шархадсан билээ. Энэ үеэр Виктор Януковичийн талынхан гал нээсэн гэдэг мэдээллийг Их Британийн тагнуулчид гаргасан юм. Харин Эстони улсын гадаад хэргийн сайд Янукович биш, Украины шинэ Засгийн газрын хүмүүс байсан гэж хэлжээ. Тэрээр мөн шинэ эрх баригчид энэ хэргийг шалгахыг хүсэхгүй байгаа нь сэтгэл түгшээж байна гэжээ. Хойд Европын Эстони улс нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан юм.
Сэтгэгдэл (2)