Венесуэлийн удирдагч агсан Уго Чавезын таалал төгссөний нэг жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. Социалист удирдагчийн дурсгалыг хүндэтгэхээр цэргийн парад зохион байгуулсан байна. Энэхүү арга хэмжээнд хүүхдүүд хүртэл оролцсон гэнэ. Уго Чавез өнгөрсөн онд Куба улсад эмчилгээ хийлгэж байгаад эх орондоо ирээд нас барсан юм.









