АНУ-ын Засгийн газар дэлхий даяар таран байрласан зэвсэгт хүчний баазуудад хэдэн тэрбумыг жил болгон гарздаж байх хооронд дэд бүтэц, эрчим хүчний систем хуучирч муудсан учраас оршин суугчдад аюул учруулах болжээ. Сүүлийн жилүүдэд цахилгааны кабель утаснууд, дэд станцууд хангалттай хамгаалагдаж чадаагүй байгаа юм. Дэд бүтэц хуучирч муудсан учраас байгалийн гамшигт хялбар нэрвэгдэх болсон байна. АНУ-ын цахилгаан эрчим хүчний сүлжээний 94 хувь нь хувийн компаниудад харъяалагддаг. Эдгээр компаниуд одоо бүгд хөрөнгө оруулагч нараас шууд хамаарах болжээ. АНУ-ын цахилгаан хангамжийн системд эрс шинэчлэлт хийх хэрэгтэй гэж инженерүүд анхааруулж байна. Маш олон гүүр, зам, далан, цахилгаан станцууд нурж унахад ойрхон ирээд байгаа тул нэн яаралтай засварлах ёстой болжээ. Далайн усны түвшин үргэлж нэмэгдэж байгаа учраас ийм ажлыг нэн яаралтай хийх хэрэгтэй болсон юм.







