
Бизнес эрхлэхэд аюултай улс бол Афганистан юм. Тус улсад хэдэн арван жилийн туршид үргэлжилж байгаа дайны улмаас Америкийн 2000 гаруй цэрэг, хэдэн зуун мянган Афган иргэд амь үрэгдсэн юм. 2002 онд Афганистанд Талибуудын дэглэм нуран унасны дараа тус улсад энхийн бүтээн байгуулалтанд оролцохоор хэдэн мянган Барууны иргэд очжээ. Харин энэ хүмүүс зэвсэгт босогчдод хулгайлагдах, амиа золиослогч этгээдийн галт бөмбөгт өртөж амь үрэгдэх аюулын доор тэнд ажилладаг ажээ. Энд бизнес эрхлэгчид цөөн учраас ажил олоход маш хэцүү. Сүүлийн арван жилийн дотор Афганистанд ажил хайгч иргэдийн тоо 10 дахин өсчээ.