
Ц.Мөнхбаяр нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард болсон бөгөөд давж заалдах гомдолыг гаргасан ч шүүхийн тов хараахан гараагүй байгаа юм. Харин дээрх хүмүүсийн үзэж буйгаар "Прокуророос "Ц.Мөнхбаяр нарт оноосон ялын ихэдсэн юм байхгүй. Харинч бага байгаа” гэх мэдээллийг хийсэн нь дараагийн шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдсон үйлдэл. Мөн 67 сая төгрөгтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон байхад прокурорын зүгээс дахин шалгаж эхэлсэн гэсэн нь зохисгүй. Шүүгчийн зүгээс Ц.Мөнхбаяр нартай уулзуулахгүй байгаа нь ямар үндэслэлтэйг ч мэдэхгүй байна" хэмээж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)