
Биткоин зоосоор гүйлгээ хийдэг анхны пүүс болох “First Meta”-н гүйцэтгэх захирал Сингапур дахь гэртээ нас барсан байдалтай олджээ. Осень Радже хэмээх 28 настай залуу бүсгүйг амиа хорлосон гэж зарлаж байгаа ч үхлийн шалтгааныг албан ёсоор батлаагүй юм. Ройтерс агентлагийн мэдээлснээр бүсгүй гадны нөлөөтэй амиа алдсан нь баталгаатай гэнэ. Тэрээр биткоины мэргэжилтэн болохоосоо өмнө хэд хэдэн томоохон компанид ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ. Биткоин буюу виртуал мөнгө нь сүүлийн үед хүчээ авч эхлээд байгаа билээ.
Сэтгэгдэл (2)