
Малайзын Куала Лампур хотоос Бээжингийн чиглэлд нисч явсан 239 хүнтэй онгоцноос холбоо тасарсан талаар агаарын тээврийн компани мэдээллээ. “Боинг B777-200” онгоцыг хөөргөсөн агаарын тээврийн компани эрх баригчидтай хамтран эрэл хайгуулын ажлыг эхлүүлж, аврах багийнхныг бэлэн байдалд оруулжээ. Онгоцноос холбоо тасраад хоёр цаг гаруй болж байгаа бөгөөд зорчигчид болоод нислэгийн багийнхан эсэн мэнд олдоосой хэмээн найдаж байгаа юм. Малайзын агаарын тээврийн компаниуд өдөрт дэлхийн 80 гаруй чиглэлд 37 мянган зорчигч тээвэрлэдэг байна.
Сэтгэгдэл (2)