
Одоо дэлхий даяар жил бүр 8 сая гаруй автомат, винтов, гар буу зэрэг галт зэвсэг зарагдаж байна. Зэр зэвсгийн хууль бус худалдаа маш ашигтай бизнес болон хувирсан бөгөөд хууль бус зэр зэвсгийн худалдаа эргэлтийн нийт хэмжээ нь 70 тэрбум доллар гэж шинжээчид тооцоолжээ. Мөн өдөрт 2000 орчим хүн буу зэвсэгт өртөж, амиа алддаг байна. Зөвхөн Африк тивд 1990-2005 онд өрнөсөн зөрчилд зориулж 284 тэрбум доллараар үнэлэгдэх зэр зэвсгийг ашиглажээ. Энэ мөнгийг зохистой зарцуулсан бол зам гүүр барьж, эрүүл мэнд, боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх байлаа. Дэлхий дээрх хэрэглэгдэж байгаа зэвсгийн 95 хувийг зөрчил, хямралтай газруудад хэрэглэдэг ажээ.