Малайзын Куала Лампур хотоос Бээжингийн чиглэлд нисч явсан 239 зорчигчтой онгоцноос холбоо тасраад байгаа талаар мэдээлсэн бол эрлийн багийнхан Вьетнамын далайд хайж эхэлжээ. Онгоцыг олохоор чадах бүхнээ хийж байгаа ч сураг тогтоож чадаагүй байна. Онгоц усанд унаж, осолдсон гэж Азийн хэвлэлүүд мэдээлж байгаа ч Малайзын тээврийн сайд энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй ажээ. Зорчигчдын ар гэрийнхэн Бээжин хотын олон улсын нисэх буудалд хайртай дотны хүмүүстэйгээ уулзах найдвар тасарч, сэтгэлийн хямралд ороод байна. Гэсэн хэдий ч тэд горьдлого тавин хүлээсээр... Онгоцонд 14 орны иргэн зорчиж явсан бөгөөд 152 Хятад, 38 Малайз, 12 Индонези, 6 Австрали хүн байгаа ажээ. Одоогоор зорчигдын 80 хувийнх нь ар гэрийнхэнтэй холбоо барьжээ.






Сэтгэгдэл (10)