Өчигдөр Крымийн нийслэл Симферополь хотод Украины талыг дэмжигчид жагсаал зохион байгуулжээ. Тэд Крымийн дээд зөвлөлөөс Оросын бүрэлдэхүүнд багтах эсвэл Украины мэдэлд хэвээр үлдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах болсоныг шүүмжилж байна. Жагсагчид энэ сарын 30-нд явуулах байсан санал хураалтыг 16-нд болгон наашлуулж, хүч түрж байгааг эсэргүүцжээ. Украиныг дэмжигчид Оросын түрэмгийллийг эсэргүүцэж байгаа бол нөгөө хэсэг нь Оросыг дэмжин жагсаж байна. Хар тэнгисийн эрэг дээрх Украины Крымийн хойгт 1,3 сая хүн оршин сууж байгаагийн дийлэнх нь Орос үндэстнүүд ажээ. Тодруулбал, оршин суугчдын 24 хувь нь Украин, 58 хувь нь Орос, 12 хувь Татарчууд юм байна. Татарчууд 1991 онд Зөвлөлтийн систем нуран унасны дараа Оросууд энэ газарт давуу эрхтэй байгааг эсэргүүцэж, байнга тэмцэл өрнүүлж иржээ.













