
Эрдэмтэд “хлорфторуглеродов” хэмээх хүлэмжийн хийн нэгэн төрөл нь озоны давхаргыг цоороход нөлөөлж байгааг олж тогтоожээ. Уг хийг анх 1920-иод онд нээсэн бөгөөд хөргүүрийн систем болон үсны лак, шүршигчид түлхүү хэрэглэдэг байна. 2010 онд дэлхий даяар хэрэглэхийг хориглосон боловч агаар мандалд 74 мянган тонн ийм хий цацагдсаныг илрүүлжээ. Эрдэмтэд агаар мандлыг чимээгүй бохирдуулж байгаа хүлэмжийн хийг бууруулахад анхаарч байна. 1985 онд Их Британийн судлаачид озоны давхаргад том цооролт үүссэнийг мэдэгдсэний дараа төрөл бүрийн хүлэмжийн хийд хязгаарлалт тавих болсон юм. Озоны давхарга нь хорт хавдар болон амьтдын нөхөн үржихүйд муугаар нөлөөлдөг хорт туяанаас хамгаалдаг.