
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай амралтын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад эзэн нь тодорхойгүй 6х6 метрийн хэмжээтэй зөөврийн чингэлгийн хана, шалны хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 28 дугаар гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад “Verna accent” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)