
Монгол улсын Засгийн газрын 66 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2014 оны “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил зохион байгуулах тухай” А/145 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэр дэх малыг вакцинжуулах ажилд Онцгой байдлын-60, Мал эмнэлгийн-90, нийт 150 албан хаагч 35 автомашинтайгаар ажиллан өнөөдрийн байдлаар 9 дүүргийн 298767 толгой мал вакцинд хамрагдахаас 253610 толгой мал шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдаж, вакцинжуулалт 84.9 хувьтай явагдаж байна. Өмнөх өдрөөс 11314 толгой малыг нэмж вакцинжуулсан.
Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Багахангай дүүргүүд малаа бүрэн вакцинжуулж дууссан байна.
Д.Ундрах /24tsag.mn/