
БЗД-ийн 16-р хорооны иргэн 51 настай эрэгтэй Д-гийн гэрээс 10 см алтан шармал бурхан, 7-8 см цул мөнгөн бурхан, Дунд гарын шүрэн хөөрөг, Дунд гарын бор өнгийн нүдэн манан хөөрөг, Их гарын мөнгөн аяга, Дунд гарын мөнгөн аяга, ОХУ үйлдвэрлэсэн Дробовинка буу, Вепрь, Sкz буу, ТОЗ-78-01 буу, Карабин буу, Дарьганга хийцийн мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой битүү сийлбэртэй 1,2м урт ташуур алдагдсан байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Юутай ч ийм их хэмжээний зүйл алдагдаж байгаагаас үзэхэд зохион байгуулалттай, төлөвлөсөн хэрэг байж болох юм. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байхыг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/