
Йемений өмнөд хэсэгт орших Шабва мужийн Бир Али далайд Африкийн 42 цагаач амиа алджээ. Тэдгээр цагаачид даац хэтрүүлсэн учраас завь нь хөмөрсөн гэж Йемений батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна. Тус улсын тэнгисийн цэргийн эргүүлүүд уснаас 30 орчим хүнийг аварч, Майфаа хот дахь дүрвэгсдийн хуаранд аваачжээ. Африкийн ядуу орнуудаас сайхан амьдрал хайсан цагаачид даац хэтрүүлсэнээс Йеменд амь насаа алдах нь цөөнгүй.