ЧД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бродвэй” рестораны урд талын автозам дээр 29 настай эмэгтэй Б нь өөрийн эзэмшлийн "Toyota Spacio" автомашиныхаа хагарсан дугуйг 170 см өндөртэй, 45 орчим насны үл таних эрэгтэй хүнийг гуйж солиулж байгаад автомашинаасаа бэлэн биет 180.000 төгрөгтэй гар цүнх, бусад бичиг баримтын хамт алдагдсаныг ЧДЦХ-1 шалгаж байна.Мөн БЗД-7-р хорооны Баянцээлийн “Шөлөндөө” түргэн хоолны газрын үүдэнд хар ногоон өнгийн “Toyota prius-20” автомашинаа асаалттай нь түгжиж орхиод алдагдсан байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Түүнчлэн, СБД-ийн 7-р хорооны “Эрдэмтөгс” сургуулийн хойно зогсоолд тавьсан “Комфорт импекс” ХХК-ийн эзэмшлийн “Toyota Landcriuser-105” автомашин алдагдсан хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Машинаасаа эд зүйлээ алдах, машинаа ч алдах тохиолдлууд амралтын өдрүүдэд ихээр гарсан байна. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байж машинаа харуул хамгаалалттай газар үлдээж, дохиололын систем байрлуулахыг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































