БГД-ийн 10-р хорооны 36 настай эмэгтэй М-г нөхөр 33 настай эрэгтэй Э нь согтуурсан үедээ гэртээ үл ялих зүйлээр шалтаглан толгой, цээжинд нь ширмэн тогоогоор цохиж гэмтэл учируулсан хэргийг таслан зогсоож БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн БЗД-ийн 27-р хорооны 102-р сургуулийн хажуугийн Нийтийн байранд суух 39 настай эрэгтэй Б-ыг эхнэр 35 настай эмэгтэй Б нь согтуурсан үедээ марган цээжин тус газар нь хүйтэн мэсээр гэмтээн танхайрсан хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Ер нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх явдал ихэвчлэн иргэдийн согтуурсан үед болдог. Тиймээс иргэд архи согтууруулах ундааг зөв зохистой, хэтрүүлэлгүй хэрэглэх нь зүйтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/