
СХД-ийн 22-р хорооны Улаанбаатар цанын бааз дээр 28 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ "ТОЗ-8" маркийн буугаар нохой буудах гэж явсныг саатуулан СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Согтуурч, өөрийгөө авч явах чадваргүй байгаа иргэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэх нь олон эрсдлийг дагуулдаг. Тиймээс иргэд согтуурсан үедээ аль болох хүйтэн мэсийн чанартай зүйлээс зайлхийж байх чухал юм.
Д.Ундрах /24tsag.mn/