Бид жүжигчин Анжелина Жолиг Брэдд Питтийн эхнэр, зургаан хүүхдийн ээж, НҮБ-ын элч гэдгээр нь сайн мэдэх билээ. Тэрээр Холливудын хамгийн дэггүй охидын нэг ажээ. Жоли 2000 оны Оскарын шагнал гардуулах наадмын улаан хивсний ёслол дээр төрсөн ах Жэймс Хвейнтэй үнсэлцэж байжээ. Тухайн үед Оскарын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал авсанаар ахыгаа хамгийн ихээр хайрлаж явдгаа ингэж илэрхийлсэн гэнэ. Ах нь ч шагнал авах үедээ нулимсаа барьж дийлээгүй юм. Энэ тухайгаа Жоли “Ах намайг шууд тэврээд, баяр хүргэсэн” гэж ярьжээ. Энэ явдлаас болоод жүжигчин бүсгүй багагүй шүүмжлэлд өртөж байв.




Сэтгэгдэл (2)