Дизайнер Уорд Шелли, Алекс Швейдер нар хамтран нэгэн тохилог орон сууцны шийдлийг бодож олжээ. Энэ нь ямар ч өрөө тасалгаагүй, эргэдэг модон гэр юм. Энэхүү модон гэр нь 180 градус эргэдэг учраас өндрөөс айгаад байвал доор нь амьдрах боломжтой. 9 метр өндөр, 12 метр тойргийн урттай энэхүү бүтээлийн хана, таазыг нь улам өргөн хийх боломжтой гэнэ. Ор, ширээ, сандал, хувцасны шүүгээ гээд хүнд хэрэгтэй бүх зүйл багтана. Харин тавилгууд нь ойрхон байрлаж, эргэлддэг учраас хамт амьдарч байгаа хүмүүс зэрэг унтаж, зэрэг ажиллаж, усанд орохдоо ч хүртэл хамтдаа байх болох нь ээ. Тавилгуудын байрыг өөрчлөхөд амархан төдийгүй хөдөлгөөн хийхэд саадгүй. Маш зөөлхөн материалаар бүрсэн учраас унасан ч гэмтэж, бэртэх аюулгүй.



Сэтгэгдэл (1)